Оршил
За та бүхэндээ анхны мэдээгээр 6 замын даяанч буюу Рикудоу нь нинжагийн ертөнцийг бий болгож, нинжүцүг анх нээсэн төдийгүй 10сүүлтэд ялагдан түүнийг өөрийнхөө биед лацадснаар анхны жинчүрики болж байжээ. Тэрээр олон жилийн өмнө Жирайяа-д эцэс төгсгөлгүй дайн болноо гэж хэлэн түүнд дайны оронд энх тайвныг бий болгохын тулд өөрийн хүч болон ухаанаа яаж ашиглахыг зааж байсан. Рикудоу дэлхийгээр аялан Шинобигийн урсгалын тухай өөрийн бодол, шүтлэгийг дэлгэрүүлж эцэст нь нинжуцуг бий болгожээ. Түүний агуу үйл хэрэг болон хүсэл мөрөөдөл нь дайныг зогсоож, амар амгаланг авчран дэлхийг аврах байв. 10 сүүлтийн хүчийг мэдсэн даяанч түүний чакраг 9 хэсэгт хуваасан ба тэдгээр нь бидний мэдэх сүүлт мангасууд юм. 1 сүүлт мангас Шукаку нь Гаарагийн дотор, 2 сүүлт мангас Ниби нь юугито Нийгийн дотор, 3сүүлт мангас Санби нь Яагурагийн дотор, 4 сүүлт Ёонби Роушид, 5 сүүлт Гоби нь Ханд,6сүүлт буюу Рокуби нь Утакатад, 7 сүүлт буюу Нанаби нь Фоуд тус тус лацдагдсан байсанч бүгд Акацукид баригдаж одоо 8сүүлт Хачиби болон 9 сүүлт Кюуби л үлдсэн байна. Дараа нь даяанч Чибаку тэнсэй хэрэглэж тэнгэрт шавраар маш том шорон хийж биедээ 10 сүүлтийг тамгалж ийм байдлаар сарыг бий болгосон.(Чибаку тэнсэй нь кэккэй гэнкай, нинжуцу,дожуцу буюу нүдний техникүүдийн гайхалтай хослол...)Тэрээр амьд байхдаа 10сүүлтийн тухай бүх зүйлийг хойч үедээ бичиж үлдээжээ. Харин тэрхүү мэдээллийг рэнингантай хүн л уншиж чадна,шаринган болон бяакуганаар зөвхөн хагасыг нь л тайлж уншиж болохоор бичсэн гэнэ. Түүний сүүлийн хүсэл нь дэлхийд энх тайвныг тогтоох байсанч бусдын тусламжгүй учраас энэ нь биелээгүй.Ингээд түүний төгсгөл ирэхэд тэрээр 2 хүүдээ өөрийн хүч, мөрөөдөл өв хөрөнгөө үлдээжээ. Түүний том хүү(Үчиха овгийг үндэслэгч) нь даяанчийн нүдийг(хэмжээлшгүй хүчтэй чакра болон гайхалтай эрч хүч) өвлөж авсан ба хүчээр энх тайвныг тогтоож болно гэдэгт итгэдэг нэгэн. Харин бага хүү(Сэнжү овгийг үндэслэгч) нь даяанчийн биеийг(маш их хүч,биеийн энерги) өвлөж авсан ба хайраар энх тайвныг тогтооно гэдэгт итгэдэг нэгэн байлаа. Тиймч учраас даяанч үхэхдээ өөрийн бага хүүгээ өв залгамжлагчаа болгосонч атаархах сэтгэлдээ автсан ах нь түүнийг алах гэснээр тэдний хооронд дайн дэгджээ. харин тэдний энэ дайсагнал нь Сэнжү болон Учиха овгийн хойч үед ч үргэлжилсээр байлаа.
Гадаад төрх Даяанч урт, үзүүртэй юм шиг задгай тавьсан үстэй, Мадаратай адилхан стиллтэй төдийгүй Хаширама сэнжүгийх шиг хуяг дуулга өмсдөг. Мөн 6 магатаматай хүзүүний зүүлт зүүдэг тэр нь Нагатогийн зүүдэг хар зүүлттэй төстэй бас Жирайяагийх шиг духны хамгаалалт зүүдэг байна.
No comments:
Post a Comment